Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 оны 6-р сарын 1 ᠋дүгээр арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2024 оны 6-р сарын 1 ᠋дүгээр арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2024 оны 6-р сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Алтайн өвөр говиор 20.3-23.1 градус дулаан, бусад сумдад 12.6-19.7 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Шаргад 33, Тооройд 33, Бигэр 32, Халиунд 30, Алтайд 30 градус дулаан, бусад сумдад 22-29 градус дулаан байлаа. Агаарын хамгийн бага температур Эрдэнэ, Тонхил, Цээлд 1 градус Есөнбулаг, Дарив, Тайшир, Цогт,Чандманьд 2 градус дулаан, бусад сумдад 3-10 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 28-32 градус дулаан, бусад нутгаар 20-28 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Дарив, Жаргаланд 63, Хөхморьт, Шарга, Халиунд 61, Алтай, Тайшир, Тооройд 60, Баян-Уулд, Гуулинд 59, Тонхил, Төгрөгт 58, Есөнбулаг, Бигэр, Цээлд 57 , Чандмань, Эрдэнэ , Цогтод 55, Дэлгэр 54, Бугат 53, градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын хамгийн бага температур Эрдэнэд -2, Есөнбулаг, Цогтод -1, Тонхил, Бугат, Дарив, Чандмань 0, бусад сумдад 1-9 градус дулаан байлаа.
Хур тунадасны хувьд Тонхилд 1.9 мм, Халиунд 1.2 мм, Есөнбулагт 1.1 мм, Жаргаланд 0.5 мм, Төгрөг 0.4 мм, Цогт 0.2 мм, Баян-Уул, Дарив, Тайшир , Эрдэнэ, Дэлгэрт 0.0 мм, сумдад хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Тонхилд 25 м/с, Есөнбулаг, Хөхморьт, Бугатад 21 м/с, Шаргад , Тоорой, 19 м/с, Цээлд 18 м/с, Дарив 16 м/с, хүрч шороон шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-18 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж сайн.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Малын хорогдол: Малын хорогдлын мэдээгээр мал хорогдсон гэсэн мэдээ багийн дарга нараас ирээгүй байна.
Ургамлын мэдээ: Говь-Алтай аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын ажиглалтын талбайд ургамал цухуйлтын үе шат жигдэрч, зарим нутгаар залаалалт, түрүүлэлт, цэцэглэлт ажиглагдаж байна.
Ургамлын ургалтын байдал: Говь-Алтай аймгийн бэлчээрийн ургамлын ургалтын байдал 2024 оны 6 дугаар сарын 11-ний байдлаар нийт нутгийн 31.6 хувьд буюу Есөнбулаг, Баян-Уул, Хөхморьт, Жаргалан, Дэлгэр, Гуулин, Эрдэнэ сумдын нутгаар хэвийн буюу сайн, 47.4 хувьд буюу Алтай, Бугат, Тоорой тосгон, Халиун, Төгрөг, Шарга, Цогт, Чандмань сумдад дунд, 21.0 хувь буюу Тонхил, Бигэр, Дарив, Тайшир, Цээл сумдад муу үнэлгээтэй гарсан байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /